ЭККО-ФАРМ төсөл нь Хутаг-Өндөр суманд орон нутгийн зохицуулагч ажилд авна. Орон нутгийн зохицуулагч нь Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж ажиллана.

ХАА-н салбар, орон нутгийн нөхцөл байдлын талаарх мэдлэгтэй, орон нутгийн удирдлага, ард иргэдтэй найрсаг харилцаатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, санаачилгатай, нийтэч, нээлттэй, багаар болон бие дааж ажиллах чадвартай, Хутаг-Өндөр сумын оршин суугч та хөдөө аж ахуйн салбарын мэдлэгээ өргөжүүлэн, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй бол ажилд орох сонирхолоо илэрхийлсэн өргөдөл болон намтараа hr@ecco-farm.mn хаягт 2026 оны 10 дугаар сарын 4-ний дотор илгээнэ үү.

mnMongolian