Малын удмын сангийн үндэсний төв, Глобал Сивик Шэйринг төлөөлөгчийн газар, Нутаг академи хамтран 6-р сарын 13-аас 19-ний хооронд зохион байгуулсан "Үхрийн зохиомол хээлтүүлгийн техникч" бэлтгэх эрчимжүүлсэн сургалтад ЭККО-ФАРМ төслийн зорилтот сумдын оролцогчид хамрагдлаа. Хутаг-Өндөр сумын ХАА-н тасгийн техникч Б.Үнэнбаяр, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын МЭ-ийн тасгийн мэргэжилтэн Л.Энхбаяр, Хушаат сумын малчин Д.Амгалан, Борнуур сумын малчин Г.Мөнхчулуун болон Сүхбаатар аймгийн "Зузаан андууд" малчдын хоршооны дарга Б.Дашням нар оролцож хээлтэй үнээний арчилгаа, маллагаа, хээл хамгаалалт, МАА-н хоршоо, орон нутагт мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ явуулах бүтэц тогтолцоо, мал үржүүлгийн аргууд, малын нөхөн үржихүйн өвчин, мал аж ахуйн маркетингийн үйл ажиллагаа, бизнес ба маркетингийн чиглэлээр 7 хоногийн турш онол, дадлага хосолсон сургалтад хамрагдаж сертификат гардан авчээ.
“ECCO-FARM” participants highlighted that the course provided not only knowledge, but also valuable practical skills that met the real needs of local herders and farmers.
Image credit: Нутаг Академи Нүтбб

