Хэлэлцүүлгийн үеэр Уур амьсгалын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багт хэрэгжүүлж буй Экосистемийн Үйлчилгээний Төлбөр (ЭСҮТ)-ийн загвар, орон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлж буй бэлчээр нөхөн сэргээх ажлын үр дүн, сургамж, мөн эдгээр дээр суурилсан бдологын баримт бичгийг танилцууллаа.
Мөн WCS Mongolia зэрлэг амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад байгаль хамгаалагчид, орчны бүсийн малчид болон түнш байгууллагуудтай хамтран ажиллаж буй туршлагаа танилцуулсан юм.
Бэлчээр, мал сүрэг, зэрлэг амьтан, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоо, олон талын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон үр өгөөжтэй хэлэлцүүлэг боллоо. Хамтран оролцсон WCS Mongolia, хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан нийт оролцогчид болон энэхүү боломжийг бүрдүүлсэн UN Mongolia-д талархал илэрхийлье.




