Монгол улсад анх удаа өсвөр үхэр тэжээх “Хөдөөгийн баясгалан” 4-H клуб Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүүхэд залуусын сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдан 2026 оны 1 сараас эхлэн ажиллаж байна.

4-H гэдэг шинэ санаачлага нь олон улсын хөдөлгөөн дээр суурилсан бөгөөд 100 гаруй жилийн түүхтэй, хүүхэд залуучуудыг энэ хөтөлбөрөөр дамжуулан хөдөө аж ахуйн боловсрол, манлайлаллын ур чадвар эзэмшүүлдэг бөгөөд хөтөлбөрийн гол цөм нь “хийх явцдаа суралцах”-ыг эрхэмлэдэг бөгөөд хүүхэд залуус мал маллаж, бүртгэл тооцоо хөтлөж, өөрсдийгөө болон бусдыг манлайлан ажиллаж, бусдын өмнө хариуцлага хүлээн, олны өмнө илтгэл тавих замаар өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг онцлогтой.

Тус 4-Н клубын үхэр тэжээх хөтөлбөрийн хүрээнд найман хүүхэд хамрагдаж, тус бүр нэг өсвөр үхэр өсгөн бойжуулж, малын эрүүл мэнд, тэжээллэг, тавлаг байдал, арчилгаа маллагааг олон улсын сайн туршлагын жишгээр хэрэгжүүлэн үр дүнгээ гаргаж эхлээд байна.

Эдгээр гишүүн хүүхдүүдийн тэжээсэн найман үхрийг 2020 оны 8 сарын 22-нд дуудлага худалдаагаар борлуулах гэж байгаа тул өргөнөөр оролцоно уу.

Дуудлага худалдааны үеэр хамгийн эхний гурван худалдан авагчдад Занаду Разорбак ХХК-ий зүгээс дуудлага худалдаагаар худалдан авсан үхрийг төхөөрч, ангилгаа, савалгааг үнэ төлбөргүй бүрэн хийж өгөх бөгөөд удаахь худалдан авагчдад 50 хувийн хөнгөлөлттэйгээр тус үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Үхэр худалдсан орлого 100 % хүүхдэд очих бөгөөд ирээдүйн сургалтын төлбөрт ашиглагдана.

Та бүхнийг энэхүү түүхэн ач холбогдолтой санаачилгад нэгдэхийг уриалж байна.

mnMongolian