man on horse herding cattle

УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙ

Малчид (эрэгтэй/эмэгтэй) уур амьсгал өөрчлөгдөж буйг мэддэг хэдий ч хэрхэн даван туулах аргачлалд суралцаагүй байдаг. Нэмүү өртгийн сүлжээ сул, өрхүүдийн зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байгаа зэрэг нь үйлдвэрлэгчдийн бүтээмжийг бууруулах, байгаль орчинд ээлгүй арга ашиглахад хүргэж байна. Малчдын практик мэдлэг ур чадвар, дасан зохицох технологи, хүн хүч, санхүүгийн чадавх зэрэг нь ухаалаг хөдөө аж ахуйн арга, аргачлалыг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл хэмээн малчид тодорхойлж байна.

Төсөл нь уур амьсгалд дасан зохицсон ухаалаг ХАА, ХАА-н байгальд суурилсан шийдлүүд (дунд хугацааны үр дүн 1100)-ийг нэвтрүүлэх гол хүчин зүйлс болох ухаалаг ХАА-н шийдлүүд болон санхүүжилтийн боломжийг сайжруулах замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, орлогыг нэмэгдүүлэх, эрсдлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эрх мэдэл сул, хөлсгүй хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд, хүүхдийнхээ боловсролын төлөө тусдаа амьдрах болсон айл, өрхийн эзэгтэй нарын шийдвэр гаргалтад оролцох эрх мэдэл хязгаарлагдмал байна. Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих, төрийн үйлчилгээ, бодлогын хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

 

ЭККО-ФАРМ төсөл, Алинеа Интернэйшнл ХХК-ийн төлөөлөгчийн газар
УБ хот, Сүхбаатар дүүрэг, Чагдаржавын гудамж, Ориент Плаза, 2 давхар, 208 тоот

+976-7700 8422
info@ecco-farm.mn

Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул аймгийн зохицуулагч
+976-99048568

mnMongolian