Biodiversity-БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

Уур амьсгалд дасан зохицсон ухаалаг ХАА болон ХАА-н байгальд суурилсан шийдлүүдийн хэрэгжилтийг усны хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг сэргээхэд чиглэсэн ЭҮТ-ийн хүртээмжтэй тогтолцоонд тулгуурлана. Энэ нь Монгол Улсын олон янз байдлын үндэсний хөтөлбөр 2015-2025”-ийн тэргүүлэх чиглэл 4, зорилго 14, зорилт 29-д заасан “Биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн орлогын эх үүсвэр (тухайлбал: ЭҮТ, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалал)-ийг тодорхойлж, нэвтрүүлэх” заалтын хэрэгжилтийг дэмжиж байгаа юм. Хамгаалах, нөхөн сэргээх, мониторинг хийхэд тулгарч буй бэрхшээл нь арга хэмжээг шаардлагатай түвшинд хэрэгжүүлэхэд гарах зардал юм. Монгол Улсын нийтийн эзэмшлийн газар нутагт аливаа ажил гүйцэтгэхэд орон нутгийн төрийн байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Харин ЭҮТ-ийн механизм нь ЭҮТ, биологийн олон янз байдал болон бэлчээрийн төлөв байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах санхүүгийн хөшүүрэг болох боломжтой. Үүнийг сайжруулснаар бэлчээрийн мониторинг, эко аялал жуулчлал зэрэг бусад үйл ажиллагаагаар дамжуулан орлогоо төрөлжүүлэх нэмэлт боломж бий болно. Төслийн үйл ажиллагааны 2 дахь бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлэх ЭҮТ-ийн хөтөлбөрт: i) бэлчээрт нүүрстөрөгчийг шингээх; ii) малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах; iii) хөрс хамгаалах; iv) цэвэр усны урсацын чанар, хэмжээ, хугацаа зэрэг усны нөөцийн чиглэлийн үйл ажиллагаанууд тусгагдана.

 

ЭККО-ФАРМ төсөл, Алинеа Интернэйшнл ХХК-ийн төлөөлөгчийн газар
УБ хот, Сүхбаатар дүүрэг, Чагдаржавын гудамж, Ориент Плаза, 2 давхар, 208 тоот

+976-7700 8422
info@ecco-farm.mn

Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул аймгийн зохицуулагч
+976-99048568

mnMongolian