Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн профессор, Др. Б. Мөнхбат тэргүүтэй эрдэмтэд өрхийн тариаланч эмэгтэйчүүдэд бионүүрс ашиглан хөрсний давсжилтыг бууруулах, чийг ба шим тэжээлийг тогтоон хадгалах, үйлдвэрлэх аргыг зааж өглөө.
Бионүүрсний ач тус:
• Доройтсон, хуурай хөрсийг сэргээж ургамал ургахад тусална
• Хөрсний үржил шим, органик карбоныг хадгална
• Хөдөө аж ахуйн хог хаягдлыг бууруулна
• Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болно
Оролцогчид мөн байгальд ээлтэй бордоо болох #BIOCHAR-ыг туршихаар хүлээн авлаа. Энэ жижиг хар бордоо нь тогтвортой хөдөө аж ахуй, эрүүл экосистемийн том шийдэл болж чадах юм.