ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал доктор Д.Гүрбазар нар 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах
Малын бэлчээр, тэжээлийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, хэрэгжүүлэх
Малчид болон орон нутгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлага зохион байгуулах
Судалгаа, мэдлэг солилцоог дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
Төслийн зорилтот бүс нутгуудад тогтвортой, уур амьсгалд дасан зохицсон хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм.



