Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) саналаар жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тунхаглажээ. Ингэснээр байгалийн цэвэр усны нөөц, түүний тогтвортой менежмент, усан хангамжийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
ЭККО-ФАРМ төсөл Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Хушаат сумдад цэнгэг усны нөөц бүхий хүлэрт намгийн хүлэмжийн хийн шингээлтийг сайжруулах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг биологийн олон янз байдлын чухал амьдрах орчин голын эх, булаг шандыг шат дараалалтай хашиж хамгаалах, Сэлэнгэ голын татмын ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежмент, Бургасан ойн экосистемийн үйлчилгээ, түүний төлбөрийг сайжруулах сайн жишээг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
Уур талуудын оролцоотой хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хээрийн амьсгалын голын сав газрын захиргаа, зорилтот сумдын ЗДТГ, нутгийн иргэдөөрчлөлт, малын хөл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн голын эх, булгийн ундарга багасч байгаа бөгөөд талуудын оролцоотой хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хээрийн ажиглалт судалгааг Сэлэнгэ голын сав газрын захиргаа (СГСГЗ), зорилтот сумдын ЗДТГ, нутгийн иргэдтэй хамтран 2025 оны 3-р сарын 16-наас 23-ны өдрүүдэд хийв.
Дээрхи сумдад нийт 8 ус намгархаг газар, 12 булаг болон Сэлэнгэ голын татмын Бургасан ойн ажиглалт судалгааг хийж хамгаалах шаардлагатай ус булгийн эхийг тодорхойлон хашааны дизайн, хэмжээ, талуудын үүрэг хариуцлага тэдгээрийн санхүүжилтийн талаар нэгдсэн ойлголтонд хүрлээ. Хамгааллын арга хэмжээг авсанаар тэдгээрийн ундрага сэргэж, зэрлэг амьтан, хүн, малын ундны усны чанар, нөөц ихсэж, бэлчээр сэргэн экосистемийн тэнцвэрт байдал бий болно.
Хашиж хамгаалах ажлын явцад илэрч болох байгаль орчин, нийгмийн эрсдэлийг газар дээр нь үнэлж холбогдох багийн дарга, малчидтай зөвшилцөж харилцан тохирсны үндсэн дээр хашаалах талбайн газар зүйн болон орчны мэдээлэл, агаарын зураг авч мэдээллийн сан үүсгэн талбайн зураг үйлдлээ. Уст цэгүүдийг сонгохдоо холбогдох багийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулах, хашиж хамгаалсны дараах тогтвортой бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах үүргийг багийн малчид хариуцахаар санал нэгдэв. голын Сэлэнгэ голын сав газрын захиргаа нь “ЭККО-ФАРМ” төслийн дэмжлэгтэйгээр хүлэрт намаг, гол, булгийн эхийг хашиж хамгаалан цаашид булгийн ундрага, урсацын хэмжээг тодорхойлох мониторингийн ажлыг гүйцэтгэх, хашааны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж нутгийн малчидтай хамтран ажиллах болно.



