Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (ЭККО-ФАРМ) төсөл нь 2024-2029оны хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Төв аймгийн Борнуур сум болон Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжихээр боллоо. ЭККО-ФАРМ төсөл нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Жендэрийн Үндэсний Хороотой хамтран Монгол Улсдаа хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг нэмэгдүүлэн олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байгаа билээ.

mnMongolian