ЭККО-ФАРМ төслийн баг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Монгол Улс дахь нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжил: Өнөөгийн ахиц дэвшил ба цаашдын чиг хандлага” сургалт, танилцуулга арга хэмжээнд оролцож, Уур амьсгалын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багт хэрэгжүүлж буй Verra бэлчээрийн менежментийн төслийн туршлагаа танилцууллаа.

Тус илтгэлийн хүрээнд бэлчээрийн менежмент, сүргийн бүтцийг сайжруулах арга хэмжээ, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (MRV) тогтолцооны хөгжүүлэлт, мөн төслийн хэрэгжилтийн явцад хуримтлуулсан сургамж, боломж, сорилтуудыг хуваалцав.

Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжил, MRV системийн бэхжилт, олон улсын стандартуудын хэрэгжилтийн талаар төр, хувийн хэвшил, хөгжлийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож, туршлага хуваалцсандаа баяртай байна.

mnMongolian