ЭККО-ФАРМ төсөл нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын G20 Даян дэлхийн газрын санаачилгын хамтарсан санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Залуучуудын Ко:Лаб Монгол “төсөл болон Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын бага хурлын загвар хуралдаан: Залуучуудын симуляци үйл ажиллагаанд оролцлоо.

Загвар хуралдааны үеэр ЭККО-ФАРМ төслийн Экстейншиний мэргэжилтэн Ш. Оюунтуяа төслийн хүүхэд, залуучуудын 4-Н клуб болон залуу малчдын манлайлал, Жендэрийн мэргэжилтэн Ж. Лхагвадулам тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлтэд тэгш оролцоог хангахын ач холбогдол сэдвээр тус тус мэдээлэл, туршлага хуваалцлаа.

Энэхүү арга хэмжээ нь залуучуудын оролцоог нэмэгдүүлж, газрын доройтол болон уур амьсгалын сорилтыг шийдвэрлэх ирээдүйн манлайлагчдыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

mnMongolian