Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Нарлаг тээлийн соргог хоршоо” Малчин өрхийн анхдагч хоршооны Гүйцэтгэх захирал О.Уранжаргал панелистаар оролцож, ЭККО-ФАРМ төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй жендэрийн мэдрэмжтэй бэлчээрийн удирдлагын шийдэл, жендэрийн тэгш байдал, уур амьсгалын тэсвэртэй байдал, тогтвортой газар ашиглалтыг холбосон туршлагаа хуваалцлаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой, уламжлалт мэдлэгийг газрын нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдэд тусгахын ач холбогдлыг онцолж, орон нутагт хэрэгжүүлж буй жендэрийн мэдрэмжтэй бэлчээрийн менежментийн Монгол Улсын туршлагыг олон улсын түвшинд хуваалцах боломжийг бүрдүүллээ.

mnMongolian