Уг хэлэлцүүлэгт ЭККО-ФАРМ төслийн оролцогч талууд тухайлбал гол түнш, төслийг хамтран хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, мөн Жендэрийн үндэсний хороо; бусад оролцогч талууд болох Гадаад харилцааны яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, мөн төсөл хэрэгжих аймгуудын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон холбогдох газар, хэлтсүүдийн төлөөлөл, түүнчлэн бусад оролцогчид уг 2 өдрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө болон эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал зөвлөмжөө тусгаж, хамтран ажиллалаа.

Бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон санхүүжилт, жендэрийн тэгш байдал сэдвүүдээр өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцахаар Монголын Бэлчээр ашиглагчдын холбоо, Монголын Тогтвортой санхүүжилтийн (ТоС) холбоо, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв ТББ, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, мөн иргэний нийгэм, жендэрийн тэгш эрх, хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл тус тус оролцлоо.

Энэхүү хоёр өдрийн уулзалт, хэлэлцүүлэгт холбогдох оролцогч талуудын санал, зөвлөмж хийгээд орон нутгийн хэрэгцээ шаардлагыг тусгаж чадсанаар хөдөө аж ахуй, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын санхүүжилт, жендэр гэсэн олон салбар дундын харилцан хамтран ажиллах боломжийг тодорхойлох, хэрэгцээ

шаардлагад нийцсэн үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлох хэмээн дэвшүүлсэн зорилгодоо амжилттай хүрч чадлаа.

mnMongolian