Суурь судалгаа: Төслийн баг суурь судалгааны ажлын хүрээнд ХХААХҮЯ, БОУАӨЯ, ЖҮХ, ХААИС, МААЭШХ, УГТЭШХ, 7 аймаг, сонгогдсон 4 сумдад (9-р сард Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 10-р сард Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд, Сэлэнгэ аймгийн Хушаат сум, 11-р сард Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгууд, Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Төв аймгийн Борнуур сум, 12-р сард Төв аймаг,) томилолтоор ажиллаж, ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн хэлэлцүүлэг болон малчдын судалгааны мэдээллүүдийг цуглуулж дууслаа. Суурь судалгааны тайлан боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд тус тайланг 2024 оны 12 сард боловсруулж дуусгах юм.

mnMongolian