Төслийн хамтран ажиллагч Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Малчин Эмэгтэйчүүдийн Манлайлал” зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.

Дархан-Уул аймгийн 4 сумын малчин 70 гаруй эмэгтэйг хамарсан энэхүү зөвлөгөөний үеэр эмэгтэйчүүдийн манлайлал, хүрээлэн буй орчин ба хүнсний аюулгүй байдал, мөн байгальд ээлтэй, тогтвортой мал аж ахуйн боломжуудын талаар салбар бүрийн мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэгтэй танилцлаа.

Онцлох илтгэгчдийн нэг нь ЭККО-ФАРМ төслийн Мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэлийн олон улсын зөвлөх Граэмэ Финн байв. Тэрээр “Малын таримал тэжээлийг сонгон тариалах нь” сэдвээр илтгэл тавьж, оролцогч малчин эмэгтэйчүүдтэй өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцан, практикт хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Малчин эмэгтэйчүүд нь мал аж ахуйн салбарын хөгжил, хөдөөгийн өрхийн амьжиргаанд чухал үүрэгтэй. Тиймээс хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай салбар болгон хөгжүүлэхэд тэдний мэдлэг, манлайллыг дэмжих нь чухал юм.

mnMongolian