ЭККО-ФАРМ төслийн зүгээс “Хөрсний карбон ба олон улсын зах зээл” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 3 дугаар сарын 3-нд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт төрийн байгууллага, санхүүгийн салбар, судалгаа шинжилгээний байгууллага болон төсөл хэрэгжүүлэгчид хамрагдаж Монгол болон Канад улсын бэлчээр, хөрсний менежмент, сайн дурын карбон кредитийн бүртгэлийн явц, олон улсын сайн туршлагын талаар нэгдсэн ойлголтыг авлаа.

Хэлэлцүүлгийг ЭККО-ФАРМ төслийн Уур амьсгалын санхүүжилтийн мэргэжилтэн Б. Мөнхзул ба Regenerative Alberta Living Lab-ын гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Ким Корниш удирдан явууллаа.

📌 Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг онцлон авч үзэв:

• Хөрсний карбон ба олон улсын зах зээл

• Карбон кредитийн сайн дурын зах зээл ба зохицуулалттай зах зээлийн ялгаа

• Бэлчээрийн менежмент (бэлчээрийн сэлгэлт, малын тоо толгойг хянах)-ээр дамжуулан хүлэмжийн хийг бууруулах

• ЭККО-ФАРМ төслийн Verra VM0032 арга зүйг ашигласан карбон кредит бүртгэлийн явц

• Regenerative Alberta Living Lab төслийн танилцуулга, хөрсний карбоныг хэмжих тооцоолох аргачлал

• Бэлчээр ба экосистемийг хамгаалах бодит шийдлүүд

🤝 Хэлэлцүүлгийн төгсгөлд Монголын уламжлалт нүүдэлчин соёлоо хамгаалж авч үлдэн, орчин үеийн шаардлага, олон улсын зах зээлтэй уялдуулахын тулд салбар дотроо илүү нэгдмэл, хамтын ажиллагаатай байх шаардлагатай болохыг онцлон тэмдэглэв.

mnMongolian