ЭККО-ФАРМ төслийн хүрээнд хөдөө аж ахуйн 4H клубуудын хоёрдугаар нэгдсэн уулзалт 2026 оны 7 сарын 3-ны өдөр боллоо.
Энэ удаагийн уулзалтаар Канадын 4H сангийн гүйцэтгэх захирал Крис Франк “4H клубын зохион байгуулалт, дотоод журам” сэдвээр сургалт явуулж, өөрийн болон Канад улсын туршлагаас хуваалцлаа.
Сургалт нь шинээр байгуулагдаж буй клубүүдын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
Оролцогчид цаашид хүүхдэд суралцан хөгжих аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор сайн дурын ажилтан элсүүлэн сургалт явуулах, эцэг эх, гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав .
