Тус сургалтыг ХААИС-ийн ХАА, Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Б. Долгормаа Химийн тэнхимийн багш Н.Нямсүрэн нар удирдан явуулж, Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Дуган хад” амралтын газрын ажилчид хамрагдан био нүүрс ашиглан саван хийх аргачлалд суралцлаа.
Уг сургалт нь ECCO-FARM төслийн хүрээнд энэ оны 1-р сард Борнуур суманд зохион байгуулсан бионүүрс үйлдвэрлэлийн сургалтын үргэлжлэл болсон бөгөөд оролцогчид өөрсдийн санаачилгаар байгалийн нөөцөд тулгуурласан орлого бий болгох боломжийг нээж байгаа нь орон нутагт инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурийг тавьсан арга хэмжээ боллоо.



