Хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг хөдөө аж ахуй, ХАА-н байгальд суурилсан шийдлүүд, гамшгийн эрсдэлийн менежмент, эрт зарлан мэдээлэх тогтолцооны чиглэлээр ХХААХҮЯ, ХАА-н Судалгаа, хөгжлийн төв, МУСҮТ, ХААИС, МААЭШХ, УГТЭШХ-ийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, Тариаланчдын үндэсний холбоо, Копиа Монгол төв, НҮБ-ын ХХААБ болон бусад ХАА-н чиглэлээр Монголд хэрэгжиж буй олон улсын төслүүдийн төлөөлөл, үйлдвэрлэгчдийг оролцуулан ХАА-н инновацын тогтолцооны чадавхын үнэлгээ хийж, түүнд суурилсан төлөвлөгөө боловсруулах зорилготой нэгдсэн уулзалтыг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулав.

Тус уулзалтаар Канад улсын Саскачеваны Их сургуулийн Дэд проф. Др. Билл Билигт “Таримал ургамлын хөгжлийн төвийн (Crop Development Center) загварыг ашиглан хөгжүүлсэн тэжээлийн таримал ургамлын селекци ба зах зээлд нэвтрүүлэх нь” сэдвээр, Проф. Др. Барт Ларднер “Канадын мал аж ахуй, тэжээлийн тэргүүлэгч төв ба Махны үхрийн судалгаа, нэвтрүүлэх төвийн үйл ажиллагаа”, Тий Тү Ланд энд Каттл ХХК-ийн үүсгэн байгуулагч, фермэр Дуэйн Томпсон “Тариаланчдын хэрэгцээг судалгаа, бодлоготой уялдуулах нь”, “Саскачеваны их сургуулийн Мал аж ахуй, тэжээлийн тэргүүлэгч төв, түүний фермерүүдэд үзүүлэх ашиг тус” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулав. Үүний дараа тариаланчдын хэрэгцээг судалгаа, бодлоготой хэрхэн уялдуулах, ХАА-н инновацын тогтолцооны бүтэц, оролцогчдын үүрэг, чадавхын үнэлгээ зэрэг асуудлаар бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлж, багууд дүн шинжилгээгээ харилцан танилцуулснаар энэхүү нэгдсэн уулзалт өндөрлөлөө.

mnMongolian