ЭККО-ФАРМ төслийн хүрээнд Үр дүн 1123: “Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны сүлжээг байгуулж, жендэрийн хэрэгцээг хангасан тэргүүн туршлагыг түгээх, эмэгтэй судлаач, экстейншины мэргэжилтэн, үйлдвэрлэгчдэд зориулсан зөвлөн туслах үйлчилгээг бий болгох” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
Уг зорилтын хүрээнд та бүхнийг 2025 оны 12 сарын 04-нд 15.00 цагаас Ориент Плаза байрны 1 давхарт болох Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны сүлжээний анхдугаар уулзалтад хүрэлцэн ирж, санал бодлоо солилцохыг урьж байна.
Суудлын тоо хязгаартай тул та төслийн ажилтан Б.Дэлгэрмаатай delgermaa.b@ecco-farm.mn имэйлээр эсвэл 8888-4863 утсаар холбогдон бүртгүүлж, суудлаа баталгаажуулна уу. Баярлалаа
