Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Хөдөөгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” VI дугаар чуулга 2026 оны 6 дугаар сарын 5–6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Чуулганы үеэр ЭККО-ФАРМ төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бэлчээрийн судалгааны үр дүнд тулгуурлан Ногоон алт Монголын бэлчээр судлалын төвийн судлаач, доктор Д. Булгамаа “Бэлчээр ашиглалтын тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа.

Илтгэлээр бэлчээрийн тогтвортой менежмент, хариуцлагатай санхүүжилт, зохистой дадлын стандартын ач холбогдлыг онцолж, эдгээр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжил болон бэлчээрийн нөөцийг хамгаалахад хэрхэн хувь нэмэр оруулах талаар мэдээлэл солилцов.

Жендэрийн өнцгөөс эмэгтэйчүүд нутаг орныхоо байгаль хамгаалалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул уг чуулга уулзалтын үеэр бэлчээрийн сэдвийг сонгон танилцуулсан болно.

Тус арга хэмжээг амжилттай зохион байгуулж, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын чухал талбар үүсгэж буй Хутаг-Өндөр сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлдөө баяр хүргэе.

mnMongolian