ЭККО-ФАРМ төсөл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЗДТГ хамтран Бялхам Үндэс ТББ-аас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн баясгалан” Монгол улсад анх удаа 4-H клубын үхрийн дуудлага худалдааг 2026 оны 8 дугаар сарын 22-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амжилттай зохион байгууллаа.
Үхэр бордох хөтөлбөрт нийт 8 сурагч оролцож, дөрвөн сарын турш тус бүр нэг өсвөр үхэр хариуцан маллаж, бордсон байна. Энэ хугацаанд сурагчид бэлчээрийн даацыг зөв зохистой ашиглах, малын нас, онцлогт тохирсон тэжээлийг зөв зохицуулах, мал эмнэлгийн анхан шатны мэдлэгэтэй боллоо.
Тайлан өдөрлөгийн үеэр оролцогчдын өсгөн бордсон үхрийг дуудлага худалдаагаар борлуулж, хүүхэд, залуус өөрсдийн хөдөлмөрийн үр дүнг бодитоор харуулах боломж бүрдсэн юм. Хамгийн дээд үнийг 6,600,000₮-өөр шүдлэн үхэр тогтоолоо.
Мөн тайлан өдөрлөгийн үеэр оролцогчдын хичээл зүтгэл, ахиц амжилтыг үнэлж, таван төрөлд шилдэг оролцогчдыг шалгаруулан өргөмжлөл, шагналаар урамшууллаа.
4-H хөтөлбөр нь зөвхөн нэг удаагийн сургалт биш.Энэ нь хүүхэд, залуусыг мэдлэгээ өдөр тутмын мал маллагаандаа бодитоор хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарт ирээдүйд хувь нэмрээ оруулах чадвартай, хариуцлагатай залуу малчид болгон төлөвшүүлэх олон улсын хөтөлбөр юм.




















