ЭККО-ФАРМ төсөл нь Share Mongolia НҮТББ-тай хамтран Хөвсгөл аймгийн Их-Уул суманд цахилгаан хайчаар хонь ноослох сургалтыг 2025 оны 6-р сарын 16-17-ны хооронд зохион байгууллаа. Тус хоёр өдрийн хугацаанд нийт 500 хонийг цахилгаан хайчаар хяргах, ноосны анхан шатны ангилан ялгалт хийх үзүүлэх сургалт хийж танилцуулга, мэдээлэл түгээлээ.
Share Mongolia НҮТББ нь Шинэ Зеланд улсын ХАА-н салбарын инноваци, шинэлэг тоног төхөөрөмж болон технологийг Монголын малчид, ХАА-н салбарт таниулан сурталчлах, туршлага хуваалцах, нэвтрүүлэх сургалт, үйлчилгээний чиглэлээр ажилладаг ашгийн бус байгууллага юм.
Тус сургалтаар малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хяргаж бэлтгэсэн хонины ноосыг худалдан авагч үндэсний үйлдвэрлэгч нарт нийлүүлэхтэй холбоотой түүхий эдийн тогтолцоог бий болгох зэрэг чиглэлээр хамтран ажилласан.
Дашрамд дурьдахад, ноосоо хяргуулсан хонины бэлчээрийн хөдөлгөөн нэмэгдэж, улмаар тарга сайн авч намартаа багадаа 2 кг жин нэмдэг ба ноослуулсан хонь халууныг давах болон хачиг бөөс гэх шимэгчид өртөх эрсдэл нь буурдаг байна. (Уг тоо, баримтыг Share Mongolia НҮТББ мэдээллээс авав)

