ЭККО-ФАРМ төслийн хүрээнд анх удаа төсөлд хамрагдсан сумдын болон ХААИС-ийн дэргэдэх хөдөө аж ахуйн 4Н клубуудын анхдугаар нэгдсэн уулзалт 2026 оны 6 сарын 3-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Эдгээр клуб нь олон улсын 4Н клубийн жишгээр ажиллах юм. Уулзалтаар Канад улсын 4Н хөтөлбөрийн ментор болох Ким МакКоннелл болон Дори Жинжера-Бушемин нар “Ивээн тэтгэгчтэй ажиллах боломжийг нээх нь” сэдвээр бизнес сургалт хийж, зөвлөгөө өгөв.

Оролцогчид цаашид тогтмол уулзаж, хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар туршлага солилцохоор болов.

Бид хамтдаа хөдөө аж ахуйн ирээдүйн манлайлагчдыг бэлтгэж эхэллээ!

mnMongolian