Сэлэнгэ аймгийн Хушаат суманд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө (УАӨДЗТ)” боловсруулах ажлын нээлтийн уулзалт 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад сумын Засаг дарга Н.Захирахбаяр, ЭККО-ФАРМ төслийн дэд захирал П.Бямбадорж, сумын ажлын хэсгийн төлөөлөл болон зөвлөх багийн гишүүд оролцож багийн бүх гишүүдийн үүрэг, оролцоог тодорхой болгохын сацуу цаашдын хамтын ажиллагааны чиглэл, үе шатыг ярилцлаа.
Уулзалтын үеэр БОУАӨЯ-ны Нэгдсэн Бодлого, Төлөвлөлтийн газрын УА Хэлтэсийн ахлах мэргэжилтэн М.Должинсүрэн, ЭККО-ФАРМ төслийн зөвлөх А.Аззаяа нар Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (NAP)-ний хүрээнд орон нутгийн түвшинд УАӨДЗТ боловсруулахын ач холбогдол, зорилго, зорилтыг танилцуулж, цаашдын стратегийн чиглэлийн мэдээлэл өглөө. Оролцогчид төлөвлөлтийн семинар, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, сумын онцлог, тулгамдсан асуудал, боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд ажлын хэсэг дараагийн шатанд төлөвлөгөөний нарийвчилсан бүтэц, хэрэгжилтийн зураглалыг хамтран боловсруулж, орон нутгийн онцлогт нийцсэн аргачлалыг тодорхойлохоор төлөвлөв.

