ЭККО-ФАРМ төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн өнөөгийн төлөв байдлыг үнэлэх, шаардлагатай мэдээлэл цуглуулах талбайн ажлыг 2026 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, сумын ажлын хэсэг, мэргэжилтнүүд болон малчидтай уулзаж, бэлчээрийн өнөөгийн ашиглалт, улирлын нүүдэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, тулгамдаж буй асуудал болон цаашдын төлөвлөлтийн талаар санал, мэдээлэл цуглууллаа.
Мөн Мөнхтолгой багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн ургамлын дээж авч, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээний хэмжилт хийж, дээжийн цэгийн солбицол болон зураглалд шаардлагатай мэдээллийг бүртгэлээ.
Түүнчлэн малчдад бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, улирлын бэлчээрийн байршил, хил заагийг тодорхойлох үйл ажиллагаанд тэдний оролцоо, саналыг тусгав. Сумын ажлын хэсэгтэй хамтран цуглуулсан мэдээллийг хянаж, дараагийн шатанд бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай нэмэлт мэдээллийг тодруулан баталгаажууллаа.
Энэхүү ажил нь орон нутгийн оролцогч талуудын мэдлэг, оролцоонд тулгуурлан бэлчээрийн зохистой ашиглалт, улирлын нүүдэл болон бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвлөхөд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх чухал алхам болж байна.


