ЭККО-ФАРМ төслөөс Сэлэнгэ аймгийн Хушаат суманд бэлчээрийн менежмент, орон нутгийн оролцоонд суурилсан бэлчээрийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээг 2026 оны 6 дугаар сарын 2–6-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Үнэлгээг төслийн МАА-н мэргэжилтэн Д. Ганбат, Бэлчээрийн, биологийн олон янз байдлын мэргэжилтэн Г.Удвал нар сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгтэй хамтран гүйцэтгэлээ.
Сум, багийн удирдлага болон Мөнхтолгой, Даагат багийн 70 гаруй малчинтай уулзаж, мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээр ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
Энэхүү ажлын үр дүнд Мөнхтолгой багийн Бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлж, дараагийн шатны үйл ажиллагааны чиглэл тодорхойлсон болно.

