ЭККО-ФАРМ төслийн хүрээнд хуурай дээжин дэх нүүрстөрөгчийн шинжилгээний иж бүрэн Elementar SOIL TOC cube төхөөрөмжийг худалдан авч УГТЭШХ-нд 2026 оны 5-р сарын 5-нд суурилуулсан ба уг төхөөрөмжийг үр ашигтай ашиглах, лабораторийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгууллаа.

Эхний сургалтыг 2026 оны 5-р сарын 28-нд “Лабораторийн ажлын урсгал болон өгөгдлийн менежмент” cэдвээр Канад улсын Албертагийн Биологийн олон янз байдлын хяналтын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Мишел Вентер удирдан явуулсан.

Хоёр дахь сургалтыг 2026 оны 7-р сарын 20–23-ны өдрүүдэд Elementar China компанийн сургагч багш Фан Шу Вэй удирдан тус төхөөрөмжийн ашиглалт, чанарын хяналт,засвар үйлчилгээний практик сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус цуврал сургалтад УГТЭШХ, МААЭШХ, ХААИС болон хувийн хэвшлийн лабораторийн нийт 14 мэргэжилтэн хамрагдлаа.

Энэхүү сургалт нь төслийн хамтран ажиллаж буй байгууллагуудын лабораториудын чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн техник технологийн давуу, сул талуудыг зааж сургах, хуурай дээжин дэх (хөрсний) нүүрстөрөгчийн судалгааны ажлуудыг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

mnMongolian