Хутаг-Өндөр сумын хөдөө аж ахуйн хоршоодод санхүүгийн болон татварын тайлан гаргах онол, практикийн сургалт зохион байгууллаа. Сургагч багш, чиглүүлэгчээр Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн НББ-ийн мэргэжилтэн, Улсын байцаагч, Мэргэшсэн нягтлан бодогч П.Булган, Булган аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч, Мэргэшсэн нягтлан бодогч Б.Солонго нар хамтран ажиллаа.

Сумын Засаг даргын орлогч П.Итгэлбаяр сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэхийн сацуу сургалтанд оролцлоо. Нийт 40 хоршооны төлөөлөл 21 оролцогч уг сургалтанд хамрагдсан бөгөөд тэд өөрсдийн зөөврийн компьютертой ирж санхүү, татварын тайлангийн систем дээр ажиллаж зохих зөвлөгөө, мэдээллийг авлаа.

mnMongolian