ЭККО-ФАРМ төслийн хүрээнд “Жендэрт суурилсан дүн шинжилгээ хийх замаар сургалт, үйлчилгээг илүү оновчтой болгох нь” сэдэвт сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 2-нд зохион байгууллаа.

Тус сургалтад малчдад чиглэсэн сургалт болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаач, багш нараас бүрдсэн ХАА-н инновацийн сүлжээний гишүүн байгууллагуудыг төлөөлсөн нийт 17 мэргэжилтэн оролцож, жендэрийн тухай үндсэн ойлголтыг эзэмшиж, жендэрийн дүн шинжилгээ хийх суурь мэдлэг, аргазүйд суралцлаа.

Сургалтын үеэр оролцогчид бүлгийн ажил, практик дасгалаар дамжуулан сургалт, зөвлөн туслах үйлчилгээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхэд, залуучуудын ялгаатай хэрэгцээ, оролцоог хэрхэн харгалзан үзэх замаар хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх талаар мэдэж авлаа.

Энэхүү сургалт нь ХАА-н салбарт инновацийг нэвтрүүлэх сургалт болон зөвлөн туслах үйлчилгээг илүү хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэйгээр хүргэж , улмаар малчдын онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн байлаа.

mnMongolian