ЭККО-ФАРМ төслийн зүгээс ХАА-н инновацийн тогтолцооны сүлжээний ээлжит гуравдугаар уулзалтыг 2026 оны 3 дугаар сарын 5-нд зохион байгууллаа.

📑 Энэхүү хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага, хувийн хэвшлийн ААН-үүд болон олон улсын төсөл хэрэгжүүлэгчид оролцож “Монгол Улсын ХАА-н салбарын инновацийн тогтолцоонд хийсэн үнэлгээ”-нээс гарсан дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж хэлэлцлээ. Мөн “ХАА-н зөвлөн туслах үйлчилгээнд жендэрийн ур чадварыг эзэмшихийн ач холбогдол” сэдвээр илтгэл сонсож, оролцогчид мэдлэг, туршлага солилцов.

Хэлэлцүүлгийг ЭККО-ФАРМ төслийн ХАА-н инновацийн тогтолцоо болон экстейншины мэргэжилтэн Ш.Оюунтуяа ба жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам нар удирдан явууллаа.

Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг онцлон авч үзэв:

✅Монголын хөдөө аж ахуйн салбарын инновацийн тогтолцоонд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, чиг үүрэг

✅ХАА-н инновацийн эдийн засагт оруулах хувь нэмэр болон санхүүжилт

✅ Төв болон орон нутагт чадавх хөгжсөн байдал, ирээдүйн боломж

✅ Жендэрийн шударга ёс, тэгш эрхийг дэмжсэн соёлыг төлөвшүүлэх

✅ ХАА-н залуу мэргэжлийн боловсон хүчин орон нутагт ажиллах нөхцөл

🤝Хэлэлцүүлгийн төгсгөлд Монголын ХАА-н инновацийн тогтолцоонд хийсэн үнэлгээнээс гарсан зөвлөмжийг цаашид бодлогын түвшинд авч хэлэлцэх, мөн ХАА-н зөвлөн туслах үйлчилгээнд жендэрийн ур чадварыг эзэмших зайлшгүй шаардлагатай болохыг онцоллоо.

mnMongolian