ХААИС болон ЭККО-ФАРМ төслийн хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-д оролцоонд суурилсан жендэрийн аудит хийж, Хөдөлмөрийн дотоод журмыг жендэрийн мэдрэмжтэй болгон шинэчлэх үйл ажиллагааны албан ёсны нээлт 2025 оны 12-р сарын 18 болон 24-ний өдрүүдэд тус тус болж өнгөрлөө.

Арга хэмжээг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Доктор, Дэд профессор, Э.Төмөртогтох, мөн ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь Захирал Глен Айнсворт нар нээж үг хэлсэн бөгөөд жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг судалгаанд суурилсан байдлаар хэрэгжүүлснээр салбартаа төдийгүй дээд боловсролын байгууллагуудад үлгэр жишээ болохуйц чухал ажил эхэлж буйг онцлов.Түүнчлэн зөвлөх багийн ахлагч, Жендэрийн үндэсний шинжээч М.Батбаатар PhD, Жендэрийн шинжээч, ажлын байран дахь жендэрийн бодлогын мэргэжилтэн Г.Болормаа, болон ЭККО-ФАРМ төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам нар энэхүү үйл ажиллагааны зорилго, зорилт, үр ашиг, хэрхэн хэрэгжүүлэх арга зүй, үе шат, цаг хугацааны төлөвлөлтийн талаар товч танилцуулсан болно.

mnMongolian