“ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журмыг оролцооны аргаар жендэрийн мэдрэмжтэй болгож шинэчлэх” зөвлөх үйлчилгээний хүрээнд багш, ажиллагсдад зориулсан Жендэрийн цахим сургалтыг 2026 оны 3-р сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Жендэрийн үндэсний шинжээч, Дэд профессор М.Батбаатар, Нийгмийн бодлого судлаач, жендэрийн мэргэжилтэн Магистр Г.Болормаа нар удирдан явуулж, ХААИС-ийн бүрэлдэхүүний болон салбар сургуулиудын багш, ажиллагсад нийт 33 хүн /25 эмэгтэй, 8 эрэгтэй/ оролцлоо.
Сургалтын агуулга:
Жендэрийн талаарх үндсэн ойлголтууд
Хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь (ХАА-н салбарын жишээн дээр)
Ажлын байран дахь жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдэв багтав.
Энэхүү сургалт нь ХААИС-ийн багш, ажиллагсдын жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, байгууллагын дотоод журмыг жендэрийн мэдрэмжтэй болгон шинэчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.


