Хөдөө аж ахуйн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг жендэрийн мэдрэмжтой болгох санаачилгын хүрээнд ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд, бусад нэгжүүдийн  удирдах ажилтан, хүний нөөц хариуцсан мэргэжилтнүүдийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт 2026 оны 2-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг сургалт жендэрийн талаарх үндсэн ойлголтууд, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ажлын байранд дахь жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх нь гэсэн сэдвүүдийг хамарсан билээ. 

Ийнхүү ХААИС-д оролцоонд суурилсан жендэрийн аудит хийх, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэх замаар жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ЭККО-ФАРМ төслийн зөвлөх үйлчилгээний ажил үе шаттайгаар урагшилсаар байна. 

mnMongolian