Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь төслийн (2025-2026 ) ажлын төлөвлөгөөний хэлэлцүүлэг 2-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан ба Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн, Элчин зөвлөх, ТУХ-г хамтран даргалагч Кирил Йорданов нээж, амжилт хүслээ.  

Хэлэлцүүлгийн эхэнд төслийн Канад дахь захирал Дебра Расмуссен өмнөх жилийн (2024-2025) ажлын ололт амжилтыг танилцуулж, төслийн Монгол болон гадаад зөвлөхүүд Уур амьсгалд дасан зохицсон, тогтвортой МАА-н үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх нь, Малчдын судалгааны үр дүн, Хөрсний органик карбон ба бэлчээр, Биологийн олон янз байдлыг хамгаалах, Ногоон санхүүжилт, Зах зээлд суурилсан санхүүгийн хэрэгсэл, Жендэрийн суурь судалгаа болон Уур амьсгалын эмзэг байдлын үнэлгээний үр дүн зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Мөн төслийн урилгаар Монголд айлчилсан Канадын Саскатчеваны их сургуулийн Доктор Билл Билигт “Уур амьсгалд өөрчлөлтөд тэсвэртэй таримал тэжээлийн  ургамлууд” болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос ЭККО-ФАРМ төслийн сонгогдсон сумдын “Бэлчээрийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. 

Тус төслийг хамтран хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, мөн Жендэрийн үндэсний хороо Цаг уур, орчны шинжилгээний газар, ХААИС, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төсөл хэрэгжүүлэх аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон холбогдох газар, хэлтсүүдийн төлөөллүүд идэвхтэй оролцож,  МАА-н өртгийн сүлжээ, ногоон санхүүжилт, Бэлчээр, биологийн олон янз байдал болон Жендэрийн бүрэлдэхүүн хэсгүүдээр хуваагдан бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлж төслийн хоёр дахь жилийн ажлын төлөвлөгөөнд санал зөвлөмжөө тусгаж, хамтран ажилласнаар хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. 

mnMongolian