ЭККО-ФАРМ төсөлд хамрагдсан Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Хушаат болон Төв аймгийн Борнуур сумдын төлөөллүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сумын түвшний төлөвлөгөө (УАӨДЗСТТ) боловсруулах арга зүйн сургалтыг 2026 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулав.  

Сумын түвшний УАӨДЗТ-г боловсруулахад арга зүйн хувьд дараахыг зайлшгүй харгалзан тусгах гол асуудал гэж үзлээ. Үүнд:  

  1. Уур амьсгалын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ (УАӨЭЭБҮ буюу CRVA): Байгаль орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудад уур амьсгалын нөлөөллийг тодорхойлж, өртөлт, мэдрэг байдал, дасан зохицох чадамжийн үнэлгээ хийх  
  1. Орон нутгийн дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө (ОНДЗҮАТ буюу LAPA): НҮБХХ-өөс боловсруулсан 7 үе шат бүхий аргачлал бөгөөд оролцоонд суурилсан буюу доороос дээш чиглэсэн төлөвлөлтийн загвар ашиглах  
  1. Монгол Улсын ЗГХЭГ-ын Стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал: 2020 оны 100 дугаар тушаалын 1-р хавсралтын хүрээнд орон нутгийн хэрэгжилтэд тохируулан хялбаршуулсан хувилбарыг ашиглах 
  1. Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ буюу NAP)-ний удирдамж: НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (УАӨСК)-ийн хүрээнд боловсруулагдсан Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний удирдамжаар тодорхойлсон салбар хоорондын иж бүрэн үнэлгээ, хяналт-шинжилгээ, тайлагналт, мөн орон нутгийн уламжлалт мэдлэгийг тусгах, чадавх бэхжүүлэх зэрэг зөвлөмжүүдийг дагаж мөрдөх. 

Сургалтыг зохион байгуулахдаа нотолгоонд суурилсан, оролцоонд тулгуурласан, институцийн түвшинд уялдаа холбоог хангасан, мөн жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангасан төлөвлөлтийн загварыг удирдлага болгон зохион байгууллаа.  

mnMongolian