ЭККО-ФАРМ нь төсөлд хамрагдсан сумддаа Зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж байна. Эдгээр уулзалтуудаар төслийн үйл ажиллагааны үр дүнг орон нутгийн оролцогч талуудад танилцуулах, мөн төслийн дараагийн санхүүгийн жилийн төлөвлөгөөнд талуудын санал, зөвлөмжийг тусгах зорилготой юм. Төлөвлөлтийн санал, зөвлөмжийг төслийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болох ухаалаг хөдөө аж ахуй, биологийн олон янз байдал, жендэрийн тэгш байдал гэсэн сэдвүүдийн хүрээнд авах юм.

Сум тус бүрд зохион байгуулах зөвлөлдөх уулзалтын үеэр Канад улсад зохион байгуулсан туршлага судлах аяллын оролцогчид аяллын үр дүн, ололт амжилтаас хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд тусгах саналаа мөн хэлэлцүүлнэ.

Зөвлөлдөх уулзалтуудад сум, багийн удирдлага, мөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, уур амьсгал, хоршоо, нийгэм, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс гадна холбогдох ИНБ, ТББ-ууд, мөн малчид, хоршоод, сургууль, эко клубийн төлөөлөл зэрэг олон талт оролцогчдыг хамруулна. Зөвлөлдөх уулзалтуудаас гарсан саналуудыг Жилийн Ажлын төлөвлөгөө боловсруулах бүх оролцогч талуудын нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулах бөгөөд үүний дараа Жилийн ажлын төлөвлөгөөний саналын төслийг Төслийн удирдлага болон Удирдах хороогоор баталгаажуулуулахаар хүргүүлэх юм.

mnMongolian