ЭККО-ФАРМ төслийн хүрээнд Төв аймгийн Борнуур сумд бүх талуудын оролцоог хангасан, жендерийн мэдрэмжтэй, хамтын оролцоонд суурилсан УАӨДЗТ боловсруулах ажлын төлөвлөлтийн семинар 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр боллоо.

Семинарыг тус сумын Засгийн Даргын тамгын газрын дарга Т.Өлзийбуян нээсэн ба ажлын хэсгийн гишүүд, ИТХ-ын дарга, ИТХ-ын Хөдөө аж ахуй, Байгаль орчны бодлогын хорооны төлөөлөл, сумын малчин өрхийн төлөөлөл бүхий 20 гаруй хүн оролцлоо.

ЭККО-ФАРМ төслийн зөвлөх Др. Б. Эрдэнэчимэг семинарыг удирдан явуулж, Борнуур сумын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ, эдийн засгийн гарз хохирлын тооцоо болон дасан зохицох төлөвлөлтийн арга зүйг танилцууллаа.

Энэхүү семинар нь нутгийн иргэд УАӨДЗТ-ийн талаар нэгдсэн ойлголт өгч, сумын иргэдийн амьжиргаа, байгаль орчны болон эдийн засгийн тулгамдсан асуудлаа уялдаа холбоотой төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал алхам болно.

mnMongolian