2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Сумын түвшний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө”-ний төслийг эцэслэн хэлэлцэх уулзалтыг Др. Б.Эрдэнэчимэг удирдан явуулж, Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа.

Уулзалтын үеэр Борнуур сумын уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээг танилцуулж, ажлын хэсгийн гишүүдтэй хамтран төлөвлөгөөний төслийг эцэслэн хэлэлцэв. Улмаар хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн бөгөөд тус ажлын хэсэг төлөвлөгөөний төслийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-аар хэлэлцүүлэн батлуулах юм.

Ийнхүү “Сумын түвшний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө”-г төслийн зорилтот 4 сумдтай хамтран амжилттай боловсруулж, хэрэгжилтийн шатанд шилжүүлэхэд бэлэн болголоо. ЭККО-ФАРМ төслийн багтай хамтран уг ажлыг удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, дата мэдээлэлд суурилсан зөвлөмж, тайлан боловсруулсан зөвлөх мэргэжилтэн Др. Б.Эрдэнэчимэг болон хамтран ажилласан сумдын удирдлагууд, ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийлье.

mnMongolian