Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Биологийн олон янз байдлын мэргэжилтэн Мишел Вентер 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд ажиллаж, Тээлийн хөндийн бэлчээрийн мониторинг болон хөрсний дээж авч ажиллалаа.

Ажлын хүрээнд бэлчээр сэлгэсэн болон малчид зусаж буй бэлчээрийн мониторингийн талбайнуудаас хөрсний дээж авч, цаашдын шинжилгээ, судалгаанд ашиглахаар лабораторийн шинжилгээнд хүргүүллээ. Энэ нь бэлчээрийн төлөв байдал, хөрсний чанар, цаашдын нөхөн сэргэх үйл явцыг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн Тээл багийн 14 малчинд Ногоон-Алт хөтөлбөрийн Бэлчээр судлалын баг болон гадаад зөвлөх бэлчээр хамгаалал, мониторингийн аргачлалыг танилцуулж, мониторингийн талбайд хэмжилт хийх, ургамал болон хөрсний дээжийг зөв аргачлалыг талбайд үзүүлж, практик мэдлэг олголоо.

Үүний зэрэгцээ Уур амьсгалын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул сумын удирдлага, малчин өрхийн анхдагч холбооны тэргүүн болон ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, эко системийн үйлчилгээний урамшуулал болон хэрхэн үр дүнтэй, тэгш урамшуулал олгох тухай хэлэлцүүлэг уулзалт хийлээ.

mnMongolian