ЭККО-ФАРМ төсөл нь малчид, фермерүүдийн үхрийн аж ахуйн сайн туршлага судлах, байгалийн болон таримал бэлчээр сэлгэн ашиглах сэдвүүдээр малчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн удирдамжаар хангах зорилгоор туршлага судлах өдөрлөг зохион байгууллаа.

Уг өдөрлөгт Канад улсын Саскачеваны их сургуулийн Дэд проф.доктор Билл Билэгт “Монгол оронд чухал хэрэгцээтэй тэжээлийн таримал ургамал, хадлан тэжээл хомсдолтой үеийн хэрэглээ”, Проф. доктор Херберт Ларднер “Өсвөр үхрийг эрчимтэй бордохоос өмнөх үеийн мал аж ахуйн эдийн засгийн тооцоо, менежмент” мөн фермер Дуэйн Томпсон “Канадын нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн үйл ажиллагааны туршлагаас”, “Нэг наст таримал ургамлын холимог”, мөн “Махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэх, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх энгийн аргууд ба фермер эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо” сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулсны дараа Занаду Разорбак ХХК-ийн үхэр бордох аж ахуйг түшиглэн махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэхэд анхаарах зүйлс, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх сонирхол бүхий малчид, фермерүүд харилцан туршлага солилцох, байгалийн болон таримал бэлчээрийг зүй зохистой ашиглах, түүнчлэн “Газар тариалан, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх шинэлэг шийдэл” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүний сацуу малын таримал тэжээлийн үр сортууд, тэдгээрийг тариалсан технологитой газар дээр нь очиж танилцах өдөрлөгийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хутаг-Өндөр суманд зохион байгуулаа. Уг өдөрлөгт Сүхбаатар, Дархан-Уул аймгууд болон Борнуур, Их-Уул, Хушаат, Хутаг-Өндөр сумдын төлөөллүүд оролцлоо.

mnMongolian