ЭККО-ФАРМ төсөл Сэлэнгэ аймгийн Хушаат, Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон гол дагуух т атмын ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалахаар Бургасны харандаа, тарьц суулгац бэлтгэх, тариалах, Бургасан ойд туршилтын талбай байгуулан ойн арчилгаа, цэвэрлэгээ зохион байгуулах сургалт, хэлэлцүүлэг, хээрийн дадлага ажлыг зохион байгууллаа.   

Уг сургалт, хэлэлцүүлэгт дээрх аймгуудын Байгаль орчны газрын Ойн албад, сум дундын ойн ангиуд, Сэлэнгэ, Орхон-Чулуут сав газрын захиргаад, сумдын ЗДТГ, хамаарал бүхий төр хувийн хэвшлийн байгууллага, нөхөрлөл, хоршоо, малчид, Эко клубийн гишүүд бүхий 108 хүн хамрагдаж Татмын ойн бодлого, хамгааллын менежментийн төлөвлөлт, цаашдын хамтын ажиллагааны талаар хамтран оролцлоо. 

Сургалтаар голуудын сав газрын захиргаад Сэлэнгэ, Орхон голын усны нөөц судалгаа шинжилгээний өнөөгийн үр дүн, голын татмын онцгой бүсэд мөрдөх хамгааллын дэглэм, дүрэм, журмын хэрэгжүүлэлт, гадаргын ус болон ундны усны эрүүл ахуйн хэрэглээ, түүнд тавигдах шаардлага зэрэгт талуудад мэдээлэл өгч, туршлага солилцлоо. Аймгуудын байгаль орчны газрын Ойн албад “Тэр бум мод” хөдөлгөөний хүрээнд төслийн зорилтот сумдад Бургасан ойн хамгаалал, тарьц суулгац бэлтгэх, ногоон бүс бий болгоход орон нутгийн талуудыг дэмжих, идэвхжүүлэх, чадавхжуулах, сумын залуу хойч үеийг ойн мэргэжлийн чиглэлээр сурч боловсрох, шинэ залуу боловсон хүчин бэлтгэхэд талуудын хамтран ажиллах боломжийг хэлэлцэн, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн цаашид Бургасан ойн хамгааллын хүрээнд жил бүрийн 5-р сарын тодорхой өдрүүдийг Бургасан ойн  арчилгаацэвэрлэгээ, хамгааллын олон нийтийн өдөр болгон хэвшүүлэхээр тохиролцлоо.

mnMongolian