2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ЭККО-ФАРМ төслийн Уур амьсгалын санхүүжилтийн мэргэжилтэн Б. Мөнхзул салбар хуралдаанд панелистаар оролцож, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багт хэрэгжүүлж буй бэлчээрийн менежментэд суурилсан карбон кредитийн санаачилгын хэрэгжилт, туршлагаас хуваалцлаа.
Тэрээр экосистемийн үйлчилгээний төлбөр, карбон санхүүжилт болон бусад шинэ эдийн засгийн боломжууд нь малчдын амьжиргааг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн тогтвортой менежментийг урамшуулах ач холбогдлын талаар танилцуулсан юм.
Мөн энэхүү санаачилгын зорилго нь зөвхөн карбон кредит бий болгох бус, харин малчдын олон үеэрээ хамгаалж ирсэн бэлчээр, байгаль орчин, өв уламжлалыг шинэ эдийн засгийн боломжуудтай холбон, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршиж байгааг онцлон тэмдэглэлээ.

