ЭККО-ФАРМ төсөл “Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн засаглалыг шинэчлэх нь” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтын албан ёсны түншээр оролцож байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХХААХҮЯ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран 2026 оны 06 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалтад Монгол улсаас гадна Төв Ази, Өмнөд Ази, Зүүн Африк, Баруун Африк, Европ, Ойрхи Дорнод ба Хойд Африкийн бүс нутгууд зэрэг 16 орны төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, малчдын төлөөлөл оролцлоо.

Энэхүү уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хариу арга хэмжээ авах, хүртээмжтэй, олон талт оролцоонд суурилсан бэлчээрийн менежментийн сайн туршлагыг харилцан хуваалцах, улмаар бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

mnMongolian