ЭККО-ФАРМ төслөөс 4 аймгийн жендэрийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймаг билээ. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр /2018-2021/, жендэрийн салбар хорооны 2022-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оролцооны аргачлалаар үнэлгээ хийлээ.

Улмаар Сэлэнгэ аймгийн Жендэрийн салбар хорооны 2026 оны 3-р сарын 26-ны өдөр болсон ээлжит хуралдааны үеэр Жендэрийн судлаач зөвлөх Б. Баярцэцэг, төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам нар үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа. Хуралдааныг Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Жендэрийн салбар хорооны дарга Ж. Сайнцог нээж, салбар хорооны гишүүд оролцож, тодруулга авч, санал зөвлөмж өглөө.

Мөн хуралдаанд оролцогчид нотолгоонд суурилсан төлөвлөлт, хүртээмжтэй оролцоог дэмжиж, орон нутгийн хөгжлийн бодлогод олон талт бүлгүүд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах замаар Сэлэнгэ аймагт жендэрийн эрх тэгш байдлыг хангахад үнэлгээ хувь нэмэр оруулахыг онцлов.

Хуралдааны үеэр жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний чадавх бэхжүүлэх, ялангуяа салбарын мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зөвлөмжүүдийг хүргүүллээ.

mnMongolian