Онцгой байдлын ерөнхий газар, Жендэрийн Үндэсний хороо, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран Канад улсын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр “Алинеа интернэшнл” байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “ЭККО ФАРМ” төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.
Тус сургалтаар алба хаагчдад жендэрийн ойлголт, жендэрийн эрх тэгш байдлын үндсэн зарчим, ач холбогдол, гамшгийн эрсдэлийн удирдлага дахь жендэрийн ялгаатай нөлөөлөл, эмзэг бүлгүүдийн онцлог хэрэгцээг тайлбарлах чадвар, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хөтөлбөрт жендэрийн дүн шинжилгээ хийх, жендэрт мэдрэмжтэй арга барил нэвтрүүлэх чадвар, жендэрийн тэгш байдлыг ханган зохион байгуулах сургалтын арга зүйд суралцаж ур чадварыг эзэмшүүллээ. Мөн гамшгийн үед эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг тэгш харгалзан үзэх зөв хандлага бий болох, сургалтын агуулгыг бие даан төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадвартай болж, орон нутаг, байгууллагын түвшинд жендэрийн мэдрэмжтэй сургалт зохион байгуулах мэдлэг, ур чадварт суралцсан юм.
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд ОБЕГ-ын ГХСГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, хурандаа М.Батмөнх, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах,�”ЭККО ФАРМ” төслийн Монгол дахь захирал, Глен Айнсворт, �Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд�Ажлын албаны дарга А.Адилбиш нар оролцож, алба хаагчдад баяр хүргэн, амжилт хүсч, ”Сургагч багш”-ийн гэрчилгэээг гардуулан өглөө.
Дээрх сургалтад Эрүүл мэндийн яам, Жендэрийн Үндэсний хороо, төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах сургалт хариусан мэргэжилтэн нарын нийт 32 алба хаагч хамрагдлаа.






