Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Хушаат, Хөвсгөл аймгийн Их-Уул болон Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй” сэдэвт танхим болон практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулав.  

Танхимын сургалтаар “Мал аж ахуйн менежмент ба түүнийг хэрэгжүүлэх ур чадвар” сэдвээр Канад улсын нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийн мэргэжилтэн Грэйм Финн болон “Аж ахуйн орлого, зардал, ашиг, мөнгөн урсгалын тооцоолол”-ын талаар хөдөө аж ахуйн эдийн засагч Ц.Цэрэндаваа нар тус тус хичээл зааж, харин практик сургалтаар махны чиглэлийн үхэр үржүүлэгчдийн аж ахуйнуудтай танилцаж, үхрийн бие галбирын үнэлгээ хийх, малын тэжээлээс дээж авах, лабораторийн шинжилгээ хийлгэхийн ач холбогдол болон аж ахуйн бүртгэл хөтлөлтийн талаар зөвлөгөө өгч гарын авлага, материал тараав.  

mnMongolian