ЭККО-ФАРМ төслөөс Хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг хөдөө аж ахуй, ХАА-н байгальд суурилсан шийдлүүд, гамшгийн эрсдэлийн менежмент, эрт зарлан мэдээлэх чиглэлээр ХХААХҮЯ, УГТЭШХ, ХААИС, Дархан-уул аймгийн ХХААГ, Монголын тариаланчдын үндэсний холбоо, төслийн Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Хушаат сумдын төлөөллүүдийг оролцуулсан уулзалтыг энэ оны 7-р сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулав.
Тус өдөрлөгийн үдээс өмнө УГТЭШХ-гийн захирал Доктор Н.Баярсүх “Ганд тэсвэртэй үр сортын мэдээлэл, импортын нэг наст таримал ургамлын үр сорт туршсан товч үр дүн”, Канад улсын Саскачеваны их сургуулийн доктор, дэд профессор Билл Билэгт “Монгол оронд чухал хэрэгцээтэй тэжээлийн таримал ургамал, хадлан тэжээл хомсдолтой үеийн хэрэглээ”, доктор, профессор Херберт Ларднер “Өсвөр үхрийг эрчимтэй бордохоос өмнөх үеийн мал аж ахуйн эдийн засгийн тооцоо, менежмент” болон фермер Дуэйн Томпсон “Канадын нөхөн сэргээгдэх аж ахуйн үйл ажиллагааны туршлагаас, Нэг наст таримал ургамлын холимог ба махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэх, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх энгийн аргууд ба фермер эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо” сэдвүүдээр итгэлүүд хэлэлцүүлсэн бол харин үдээс хойш УГТЭШХ-гийн судалгааны талбайтай танилцлаа. Үүнд усалгаатай ба усалгаагүй нөхцөлд тариалсан эрдэнэ шишийн талбай, мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор ургалтын хугацаа уртасч байгаа тул Хятад сортын вандуй, шар буурцаг зэрэг шинэ таримал ургамал туршиж байгаа талбай, мөн генефондын үрийг шинэчлэх зорилгоор тариалсан арвайн талбайтай тус тус танилцаж, харилцан туршлага судалж, санал солилцлоо.

