ЭККО-ФАРМ төсөл нь малчдад зориулсан “Ногоон Санхүүжилт” сэдвийн сургалтыг 2025 оны 3 сарын 31-нээс 4 сарын 4-ний хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Төв аймгийн Борнуур сумдад амжилттай зохион байгууллаа. Сургалтанд сумын баг бүрээс малчид, орон нутгийн банкны төлөөллүүд, сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд зэрэг нийт 106 хүн оролцов.
Сургалтаар дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой санхүүжилт, ногоон зээл болон ердийн зээлийн ялгаа, түүний зорилго, бодит ногоон зээлийн боломжууд, малчны ногоон зээлийн хөтөлбөр болон Экосистемийн Үйлчилгээний Төлбөр (ЭСҮТ)-ийн талаарх ойлголтуудыг өглөө. Мөн дасгал ажил, бүлгийн хэлэлцүүлэг, нээлттэй асуулт хариултын хэсгээр дамжуулан мэдлэгээ баталгаажуулж, сургалтын талаарх санал зөвлөмжүүдийг хэлэлцсэн юм.
Сумдын ЗДТГ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо , сургагч багш Д.Алтанзул, , мөн сургалтанд хамрагдсан оролцогчдодоо талархал илэрхийлье.





